ӨНӨӨДӨР: Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-06-06 06:37:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 6-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Монгол бөхийн өргөөнд Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос “Монгол наадам-Монгол адуу” хэлэлцүүлэг зохион байгуулж, 12.00 цагт Сүхбаатарын талбай хүртэл тайван жагсаал зохион байгуулна.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Хустайн цогцолборт газар” төв, Их говийн дархан цаазат газрын Б хэсэг, “Хомын талын тахь” ТББ, “Олон улсын тахь” группээс Монголд тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ойн талаар мэдээлнэ.

11.00 цагт ГССҮТ-д жүжигчин Г.Алтаншагай тэргэнцэр хандивлана.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбооноос “Мөнх тэнгэрийн зарлигийг сонордуулах нь” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.

14.00 цагт Сүхбаатарын талбайд Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос Ерөнхийлөгчид өргөх бичиг, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх талаар хэвлэлийн хурал хийнэ.


Төрийн ордонд

УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

13.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулна.

Холбоотой мэдээ