“Хүй долоо худаг” руу үнэгүй автобус үйлчилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ“Даншиг наадам-Хүрээ цам-2016" шашин соёлын наадмыг үзэж сонирхох иргэн, жуулчдад зориулан хотын төвөөс “Хүй долоо худаг руу үнэгүй автобус үйлчилж байна.
Нийт 15 их багтаамжийн автобус “МУБИС-Хүй долоон худаг” чиглэлд үнэгүй үйлчилж байгаа юм. Автобус өнөөдөр 08.00-22.00 цаг, маргааш 07.00-22.00 цаг хүртэл үйлчилгээнд явах аж.
Даншиг наадмыг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд НЗДТГ, Бурханы шашны сүм, хийдүүдтэй хамтран зохион 2 дахь жилдээ “Хүй долоон худагт” зохион байгуулж байгаа юм.
Ч.Ариунболд