ӨНӨӨДӨР: Нийгмийн хамгааллын санхүүгийн стратеги боловсруулах судалгааны зөвлөмжийг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-06-03 06:38:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 3-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Ойжуулалт ба Усжуулалт” үндэсний зөвлөгөөн болно.

9.00 цагт “Blue Sky” зочид буудалд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн сан, “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлж, бэлэн байдлыг нэмэх нь” хамтарсан хөтөлбөрөөс “Нийгмийн хамгааллын суурь үнэлгээг шинэчилж, санхүүгийн стратеги боловсруулах судалгаа”-ны урьдчилсан дүн, зөвлөмжийг танилцуулна

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт ЭМЯ-нд тус яамны газрын дарга нар, Улсын гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн удирдлагууд “КОВИД-19”-ийн нөхцөл байдал, Сармагчны цэцэг өвчний талаар мэдээлнэ. Утас: 99741854

11.00 цагт ЦССҮТ-д “Цусаа бэлэглэх өдөр”-ийг тэмдэглэнэ.

11.00 цагт Спортын төв ордонд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, С.Батцэцэг, Д.Сумъяа нар Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвд бүрэн автомат эмчилгээний ор хандивлана.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд бусдыг хүчирхийлсэн хэрэгт холбогдсон З.Санждоржийн талаар иргэн И.Оюунсүх хэвлэлийн хурал хийнэ.

Холбоотой мэдээ