ӨНӨӨДӨР: “Малчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын талаарх зан үйл” судалгааны нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-06-02 06:43:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 2-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Малчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын талаарх зан үйл” судалгааны нээлт болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд хорт хавдартай хүүхдүүдийн ээжүүд НҮБ-д албан ёсоор гомдол гаргах болсон талаараа мэдээлнэ.

11.30 цагт МҮХАҮТ-д Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан болно. Утас: 91000017

11.40 цагт “Интерном” номын дэлгүүрийн төв салбарт Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан Энэтхэгийн зохиолч Наяантра Сахагалын "Индра Ганди-Захирах Зөн" номын нээлт болно.

11.40 цагт Баянгол дүүргийн ЗТДГ-ын хажууд тус дүүргийн Прокурорын газар шинэ байрны нээлт болно.


Холбоотой мэдээ