УИХ-ын гишүүд ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-д шинээр сонгогдсон гишүүд АТГ-т ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлж дуусчээ.
УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр сонгогдсон гишүүд Авлигын эсрэг хуулийн дагуу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх үүрэгтэй юм. УИХ-ын гишүүдийн материалаа өгөх хугацаа энэ сарын 04-нд дуусгавар болсон байна. УИХ-ын 76 гишүүн бүгд хуульд заасан хугацаанд материалаа өгч амжжээ.
Авлигын эсрэг хуульд зааснаар албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг олон нийтэд нээлттэй байх бөгөөд www.xacxom.iaac.mn цахим хуудсанд байршуулахаар ажиллаж байна.
Ч.Ариунболд