Дэлхийн цомын төлөө тулааны спортын оюутны тэмцээн болно

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2022-05-27 12:24:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын оюутны спортын холбоо /FISU/-ны дэлхийн цомын  төлөө тулааны спортын оюутны тэмцээн Турк улсын Самсун хотноо 2022 оны 9 дүгээр сарын 21-30-нд болно.


Энэхүү тэмцээн 2022 оны 8 дугаар сард ОХУ-ын Екатеринбург хотноо явагдах байсан бөгөөд Орос, Украины асуудлаас болоод цуцлагдаад байсан юм.


Тэмцээн 6 спортын төрлөөр зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулна. Тухайлбал, Самбо /9 дүгээр сарын 21-23/, Ушу /9 дүгээр сарын 21-24/, Мутай бокс /9 дүгээр сарын 22-28/, Бокс /9 дүгээр сарын 25-30/, Чөлөөт бөх /9 дүгээр сарын 26-30/, Kaратегийн тэмцээн 9 дүгээр сарын 27-30-нд тус тус болно.

Холбоотой мэдээ