Хятадад “COVID-19”-ийн халдварын тохиолдол буурч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2022-05-25 12:02:31

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-д өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 590 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахлын дахин хүчтэй давлагаа эхэлснээс хойш буюу гуравдугаар сарын 6-наас хойших хамгийн цөөн тохиолдол болжээ.


Тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлуудын 70 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна. 117 хүнээс халуурах, ханиалгах, сульдах зэрэг шинж тэмдэг илэрсэн бол үлдсэн 473 нь шинж тэмдэггүй тээгчид аж.


Сүүлийн долоо хоногт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ковидын халдвартай өвчтөнүүдийн тоо дунджаар 4.7 хувиар буурч, өдөрт 3699 болсон байна. Албан ёсны мэдээллээр, тэдний 187-гийнх нь биеийн байдал хүнд байгаа аж. Эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн 97 орчим хувь нь дотооддоо халдвар авсан бол үлдсэн гурван хувь нь гадаадаас ирсэн байна.


Албан ёсны мэдээллээр, Хятадын эх газарт цар тахал дэгдсэнээс хойш нийт 223 600 хүн коронавирусний халдвар авч, 5 224 хүн нас баржээ. Өнгөрсөн хоногт нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.


Холбоотой мэдээ