“BLACKPINK” хамтлаг “Rolling Stone” сэтгүүлийн нүүрийг чимжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2022-05-24 11:32:15

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “BLACKPINK” охидын хамтлаг Америкийн соёл урлагийн Rolling Stone” сэтгүүлийн сүүлийн дугаарын нүүрийг чимжээ.


Rolling Stone” сэтгүүл ирэх зургаадугаар сарын дугаарынхаа нүүрийг даваа гарагт танилцуулахдаа охидын хамтлагийг “попын нэн шинэ од” хэмээн тодорхойлсон байна.


Америкийн “Destiny's Child” хамтлаг 2001 онд тус сэтгүүлийн нүүрийг чимснээс хойш охидын хамтлаг нүүрэнд нь гарч буй анхны тохиолдол энэ болж байна. Мөн “Rolling Stone”-ийн нүүрийг чимсэн дан Ази гишүүний бүрэлдэхүүнтэй хоёр дахь хамтлаг болжээ.


BLACKPINK” нь БНСУ-аас төрөн гарсан хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг мөн. Солонгосын давалгааны нэгээхэн хэсэг болсон тэдний гайхалтай амжилт БНСУ-ын соёлын салбарын нэр нөлөө дэлхий дахинаа түгэн дэлгэрч байгааг харуулж байна” гэж “Rolling Stone” мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ