Өндөр-Улаан суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт хийжээ

ОРОН НУТАГТ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-05-24 11:19:31
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ОБГ-аас Өндөр-Улаан суманд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулжээ. Сургуульд сумын Онцгой комисс, Штаб, мэргэжлийн ангийн нийт 250 гаруй хүний бүрэлдэхүүн хамрагдсан байна.
Дадлага сургуулиар сумын Онцгой комисс, Штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд 8 цагийн танхимын, 46 цагийн дадлагын сургалт явуулахаас гадна ЕБС-ийн сурагч, цэцэрлэгийн хүүхдүүдэд 4 цагийн танхимын сургалтыг зохион байгуулжээ.
Штабын бүрэлдэхүүнийг “Яаралтай цуглар” дохиогоор цуглуулж, жагсаалын жигдрэлт, хээрийн үүргэвч, хүн, хүч техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалган эхлүүлсэн байна.
Сумын Онцгой комисс, Штаб, мэргэжлийн ангийг танхимын сургалт болон газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, мал амьтны гоц халдварт тарваган тахал өвчин зэрэг цагийн байдалд багаар ажиллах дадлагаар ажиллуулж, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах дадлагыг эзэмшүүлжээ.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг мөн Хангай суманд зохион байгуулж, улсын Онцгой комисс, Штаб, мэргэжлийн анги, иргэд нийт 250 гаруй хүнийг хамруулж, мэдлэг олгосон байна.

Холбоотой мэдээ