Хүүхдийн зуслангийн удирдлага, багш нарыг чадавхжуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-05-23 16:45:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоо” сэдэвт хүүхдийн зуслангийн удирдах ажилтан, арга зүйч, багш нарт зориулсан арга зүйн сургалт өнөөдөр эхэллээ.


Сургалтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монголын Үндэсний зуслангуудын холбоо, МУБИС-ийн Нийгмийн ажил арга зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулж буй юм. Сургалтад 100 гаруй зуслангийн захирал, бүлгийн удирдагч, багш, тогооч, эмч нарын төлөөлөл оролцож байна.

2022 оны байдлаар 20 аймаг, 8 дүүргийн нутаг дэвсгэрт 43 зуслан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд шинээр Хөвсгөл аймагт Найрамдал-2, Дорноговь аймаг хүүхдийн зуслан барих ажлыг эхлүүлж, Дорноговь аймаг хүүхдийн зуслангаа ашиглалтад оруулжээ.

Хүүхдийн зуслангийн хөгжлийн жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр зуслангийн удирдах ажилтнуудын тус сургалт энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ