НҮБ: Дүрвэгсдийн тоо анх удаа 100 сая давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-05-23 15:11:19

НЬЮ-ЙОРК. /France24/. Дэлхий даяарх дүрвэгсдийн тоо анх удаа 100 сая давсан талаар НҮБ өнөөдөр мэдээлжээ.


“Зөрчил мөргөлдөөн, хүчирхийлэл, хүний эрхийн зөрчил, хавчлагаас дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн хүний тоо Украины дайн болон бусад зөрчил мөргөлдөөний улмаас түүхэндээ анх удаа 100 сая давлаа” гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас мэдээлсэн байна.


“Сэтгэл түгшээсэн энэ үзүүлэлт нь маш олон хүнийг орон гэрээсээ дүрвэхэд хүргэсэн зөрчил мөргөлдөөнийг зогсооход дэлхий дахин хүчин чармайлт гаргах хэрэгтэйг тодотгон харуулж байна” гэж тус байгууллагын мэдэгдэлд дурджээ.


Хүний эрхийн дээд комиссарын газрын мэдээллээр дүрвэсэн хүмүүсийн тоо 2021 оны эцсийн байдлаар 90 саяд дөхөж байсан бол ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украин руу довтолсноос хойш тус улсын найман сая гаруй иргэн дотооддоо, зургаан сая гаруй хүн хил дамнан дүрвэсэн байна. 

Холбоотой мэдээ