Т.Дуламдорж үүрэгт ажлаа хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-08-04 16:15:11

Засгийн газрын шийдвэрээр Батлан хамгаалахын дэд сайдаар томилогдсон Т.Дуламдорж өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авч, яамны бие бүрэлдэхүүнтэй уулзлаа.

Уулзалтад Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ оролцож, Т.Дуламдоржийн ажлын туршлагын талаар танилцуулж, гар нийлэн хамтран ажиллахдаа таатай байгааг илэрхийлсэн.

Дэд сайд Т.Дуламдорж "Батлан хамгаалах салбарын хөгжил цэцэглэлтийн төлөө өөрийгөө зориулж ажиллахад бэлэн байна. Та бүхэн салбарын хөгжлийн төлөө ажил хэрэгч санал, санаачилга гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна. Бид та бүхнийг дэмжих болно" хэмээв.

Т.Дуламдорж нь Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-ын албаны мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж, дүүргийн Засаг даргын зөвлөх болтлоо дэвшин ажилласан. УИХ-ын гишүүний зөвлөх, Шадар сайдын зөвлөх, ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ