Аварга цолны хүндэтгэлийн барилдаан бямба гарагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-05-23 10:12:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан аварга Шаравын Батсуурийн нэрэмжит "Улсын аварга цол"-д хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. 


Тус барилдаан 5 дугаар сарын 28-ны бямба гарагт 12.00 цагаас эхлэх бөгөөд барилдах бөхчүүдийг энэ сарын 26, 27-ны 10.00-17.00 цагт цахимаар бүртгэнэ.


Дархан аварга Ш.Батсуурийн нэрэмжит энэхүү барилдааныг Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Нутгийн зөвлөл, Говь-Алтай аймгийн ЗДТГ, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, Хантайшир бөхин дэвжээ, Монголын үндэсний бөхийн холбооноос тус тус ивээн тэтгэж зохион байгуулах юм байна.


Бөх сонирхогчид барилдааны тасалбараа www,ticket.mn-ээс захиалан авах боломжтой. 

Холбоотой мэдээ