Шар сүүний ундаа онцлох бүтээгдэхүүнээр шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-23 08:38:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар МҮХАҮТ-аас хамтран жил бүр зохион байгуулдаг “ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2022” үзэсгэлэн худалдаа шилдгүүдээ шалгаруулав.

  • Онцлох хүнсний шинэ бүтээгдэхүүнээр ко Эрдэнэ" ХХК-ийн “Чача”, “Ани” сулавтар хийжүүлсэн цэвэр чацаргана болон аньсны шүүс,
  • Онцлох шинэ бүтээгдэхүүнээр илкроуд мэжик” ХХК-ийн шар сүүний гурван төрлийн ундаа,
  • Онцлох экспортын бүтээгдэхүүнээр АПУ ХК-ийн “Сэнгүр брэнд, мөн “Алтан Биоплас” ХХК-ийн “Биоплас барагшун”,
  • Онцлох импортын бүтээгдэхүүнээр “Глобал трейдинг девелопмент” ХХК-ийн “STAR BALM”, “NIXODERM”, “CLICKS”, “KOPI LUWAK” дэлхийн брэндүүд, мөн “Альфа филтер” ХХК-ийн агаар шүүгч,






  • Шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэгчээр “Цэцэгт мэндчилгээ” ХХК-ийн төрөл бүрийн баглаа цэцэг,
  • Үлгэр жишээ оролцогчоор “Трэнд мебель”, мөн АПУ ХК,
  • Шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүнээр “БОЖСС косметик" ХХК-ийн дэлхийд өрсөлдөх монгол брэндийн төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн,
  • Үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүнээр “Хиан групп” ХХК-ийн “Нүүдэлчин сэрэхүй” брэнд төслийн бүтээгдэхүүн,
  • Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр “TS BRAND” ХХК-ийн төрөл бүрийн арьсан урлалын бүтээлүүд, мөн "Боса кондитер" ХХК-ийн "Монконди" брэндийн чихрэн бүтээгдэхүүнүүд тус тус шалгарлаа. 



Харин үзэсгэлэнгийн дээд шагнал гран при-г "Гурван сор" ХХК хүртэж, цом, хүндэт өргөмжлөл олгов. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮ-ийн газрын нэрэмжит шагналаар:

  • "Агни",
  • "Хүрэн бүдүүн хайрхан",
  • "Жожил даян",

Оюуны өмчийн газрын нэрэмжит шагналаар

  • Мон энзим ХХК шагнуулав. 






Энэ удаагийн үзэсгэлэнд нийслэл, орон нутгийн нийт 90 гаруй жижиг дунд ААН, хувиараа бизнес эрхлэгч нар, орон нутгаас Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгч нар оролцож, бараа бүтээгдэхүүнээ танилцуулан дэлгэв. Үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр Германы олон улсын хамтын ажиллаганы нийгэмлэг GIZ, АПУ болон "Глобал трейдинг девелопмент" ХХК, Азийн сангийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв дэмжин оролцлоо.








Холбоотой мэдээ