Энэ он гарснаас хойш амь эрсэдсэн цагаачдын тоо 4000 давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-04 12:01:38

ЖЕНЕВ. /Xinhua/. Энэ он  гарснаас хойш Европт цагаачлан очихыг оролдох явцдаа 4000 гаруй дүрвэгч болон цагаач амиа алдаад байна гэж Олон улсын цагаачлалын асуудал хариуцсан байгууллага мэдэгдлээ.

Женевт төвтэй тус байгууллага хамгийн сүүлд хийсэн судалгааныхаа тайланг өчигдөр танилцуулсан юм.

Уг тайланд дурдсанаар, өнгөрсөн долдугаар сарын эцсийн байдлаар 4027 цагаач, дүрвэгч амь эрсэджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1000 гаруйгаар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Өнгөрсөн оны мөн хугацаанд Европт хүрэхээр Газар Дундын тэнгисийг гатлахыг оролдох явцдаа 3120 хүн амиа алдаж байжээ.

Газар Дундын тэнгисийг гатлан Хойд Африкаас Италийг зорих цагаач, дүрвэгчдийн тоо нэмэгдэх хандлагатай байна гэж тус байгууллага мэдэгдээд “амь эрсэдсэн болон сураггүй болсон хүмүүсийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй” гэв.

Г.Доржханд

Холбоотой мэдээ