Их насны түрүү магнайгаар Г.Ганхөлөгийн бор тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-05-18 10:38:43

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн аварга хүлэг шалгаруулах "Жавхлант шарга-2022" уралдаан өнөөдөр их насны морьдын уралдаанаар эхэллээ. Уралдааны замд нийт 119 их нас бүртгүүлж гарснаас, Сүхбаатар сумын уяач Г.Ганхөлөгийн бор түрүү магнайгаар тодорлоо.

Аман хүзүүнд Баруун-Урт сумын уяач Б.Гантулгын хар, айргийн гуравт Баяндэлгэр сум, уяач Ч.Амарбаатарын хонгор, айргийн дөрөвт Сүхбаатар сум, Б.Хүрэлсүхийн хонгор, айргийн тавд Баруун-Урт сум Л.Анхбаярын бор тус тус хурдалж хурсан олныг баясгалаа.

Морьдыг уралдааны замд гарахад сэрвээний өндрийг хэмжиж байгаа бөгөөд өндөр давсан морьдыг замд гаргахгүй үлдээж байгаа аж.

Уралдаан 5 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага, эрлийз дээд, дунд, доод гэсэн найман насны морьд уралдана.

 

Холбоотой мэдээ