Засгийн газрын шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-08-04 09:42:35

Засгийн газрын хуралдааны шийдвэрүүдийн талаар 11.00 цагаас мэдээлэл хийх болжээ.  

Засгийн газрын хуралдаанаар өчигдөр Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба болон аймгуудын ЗДТГ-ын бүтцийг баталсан. Мөн  Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулан, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг сунгах зэрэг шийдвэр гаргасан юм. 

Түүнээс гадна өчигдөр Засгийн газрын хуралдаанаар 10 дэд сайдыг үүрэгт ажилд нь томилсон. МАН-аас нийт 13 сайдыг томилуулахаар өгсөн ч Гадаад хэргийн дэд сайдад нэр дэвшүүлсэн Г.Тэнгэр, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад нэр дэвшүүлсэн Т.Аубакир, Барилга хот байгуулалтын дэд сайдад нэр дэвшүүлсэн М.Батбаяр нарыг томилоогүй. 

Засгийн газрын хуралдааны энэ мэтчилэн шийдвэрийн талаар болон ипотeкийн зээл, Eрөнхий сайдын өгсөн үүрэг даалгавруудын талаар өнөөдөр мэдээлэл хийх юм байна.  

Н.Гантуяа

Холбоотой мэдээ