“Emirates Airline”-ийн онгоц ослын буулт хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-04 09:30:02

ДУБАЙ. /Xinhua/. Арабын Нэгдсэн Эмирт Улсын иргэний агаарын тээврийн “Emirates Airline” компанийн “Боинг-777” нисэх онгоц өчигдөр Дубайн олон улсын нисэх онгоцны буудалд ослын буулт хийжээ. Ослын буулт хийсний дараа онгоцы их биеийн хэсэг шатаж, өтгөн хар утаа суунаглаж байжээ.

“Боинг-777” нисэх онгоц Энэтхэгийн өмнөд нутгийн Тривандрум хотоос Дубайд очсон аж.

Онгоцонд сууж явсан 282 зорчигч, нисэх багийн 18 гишүүн бүгд эсэн мэнд, бэртэж гэмтээгүй гэж “Emirates Airline” компани мэдэгдэв.

Харамсалтай нь, галыг унтрааж байхдаа нэг гал сөнөөгч амиа алджээ.

Дубайн олон улсын нисэх онгоцны буудал бол дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудлуудын нэг юм.

2014 болон 2015 онд тус нисэх онгоцны буудал зорчигчдын тоогоороо дэлхийд тэргүүлсэн байна.

 “Боинг-777” ослын буулт хийсэнтэй холбогдуулан бүх нисэх/буух зурвасыг хааж, бүх нислэгийг түр зогсоосон гэнэ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ