Он гарсаар 4 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгджээ

ОРОН НУТАГТ | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2022-05-16 16:39:53

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Бүрэнтогтох суманд нийт 4 удаагийн ой хээрийн түймэр гарсан тухай дуудлага бүртгэгдсэн байна.

Мөн обьектын гал түймэр 28 удаа гарсан байна. Обьектын гал түймэр нь  хуурайшилтын үед өнжмөл шар өвс шатаах, үнс нурмаа зориулалтын бус газар хаясны улмаас ихэвчлэн гарчээ. Сүүлийн үед тус аймгийн хэмжээнд хуурайшилтын зэрэг өндөр байгаа учраас иргэдийг ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог нурмыг бүрэн унтраах, бага насны хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээр чүдэнз, асаагууртай явуулахгүй байхыг  Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Холбоотой мэдээ