5000 гаруй модны суулгац тарьж, 100 мянган ширхэг мөчир үрслүүлжээ

ОРОН НУТАГТ | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2022-05-13 13:41:24

Ховд /МОНЦАМЭ/.  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжсэн иргэд мод тарих ажлыг эхэлсэн байна.

Үндэсний бүтээн байгуулагч Нью прогресс групп 10,0 сая мод тарихаар төлөвлөжээ. Энэ ажлын хүрээнд Ховд аймагт 2,5 км газарт 5000 гаруй суулгац тарьж, 100 мянган ширхэг мөчир үрслүүлсэн байна.

Мод тарих, мөчир үрслүүлэх үеэр 50 хүнийг түр ажлын байраар хангажээ. Тарьсан модоо арчилж ургуулах, хамгаалах нь хамгийн чухал. Тиймээс 10-15 хүнийг байнгын ажлын байраар хангаж ажиллана.   

Ховд аймаг уулархаг болон говь, тал хээр хосолсон нутаг дэвсгэртэй. Өөрөөр хэлбэл навчит болон бут, сөөг таривал ургах, амьдрах чадвар сайтай байдаг. Тиймээс Ховд аймгийн иргэд орон нутгийнхаа хөрсөнд тохирсон улиас, бургасыг түлхүү тариалдаг. Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 10-аад нэр төрлийн 45 мянга орчим мод тарьсны 60 орчим хувь нь бут, сөөг болон навчит мод байна. Үүний 80 орчим хувь нь ургасан гэсэн судалгаа бий. 


 

Холбоотой мэдээ