Төвийн бүсийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд 8 баг оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-05-13 11:16:45
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монголын бүх ард түмний спортын 15 дугаар их наадмын төвийн бүсийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгуулж байна.

Тэмцээнийг БТСУХ, Дундговь аймгийн ЗДТГ, аймгийн БТСГ хамтран зохион байгуулж, Дундговь, Дархан, Төв, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн 8 багийн 91 тамирчин оролцож байгаа юм.

Монголын бүх ард түмний спортын наадам /МБАТСН/ нь Олон улсын стандартад нийцсэн, улсын хэмжээнд өргөн хөгжсөн спортын төрлүүдээр дотоодын өрсөлдөөнийг дэмжих, тив, дэлхийн тэмцээн наадамд өрсөлдөх тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой ажээ. 






Холбоотой мэдээ