Орхон багт олборлох үйл ажиллагаа явуулдаг ААНБ-уудын нөхөн сэргээлтийн ажилтай танилцана

ОРОН НУТАГТ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-05-13 09:59:53
Архангай /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар томилогдсон ажлын багийн төлөөлөлтэй аймгийн Засаг дарга М.Батжаргал уулзжээ.
Ажлын баг Цэнхэр сумын Орхон багийн нутагт олборлох үйл ажиллагаа явуулдаг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн байдалтай газар дээр нь танилцаж, Орхон голыг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, санал боловсруулах зорилгоор ажиллаж байна.
Мөн Орхон голоос дээж аван шинжилгээ хийж, Орхон голыг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах санал боловсруулах ажээ.
Аймгийн Засаг дарга Цэнхэр сумын Орхон багтай холбоотой авч хэрэгжүүлсэн болон төлөвлөж байгаа ажлуудаас ажлын багт мэдээлэл өгсөн байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулсан ажлын багт БОАЖЯ, УУХҮЯ, ЦЕГ, АМГТГ, Усны газрын мэргэжилтнүүд, Архангай аймгаас МХГ-ын дарга А.Дашхорол, МХГ-ын мэргэжилтэн Г.Лхагвасүрэн, С.Жаргалмаа нар багтжээ.
Холбоотой мэдээ