Баян-Өлгий, Баянхонгор аймгийн театрууд хамтарсан тоглолт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-05-12 11:18:37

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театр болон Баянхонгор аймгийн Хөгжим  драмын театрууд хамтарсан тоглолт хийнэ.

Тодруулж хэлбэл, энэ сарын 17-ны өдөр Өлгий хотод, 19-ний өдөр Баянхонгор аймагт хамтарсан тоглолтоо үзэгчдэд толилуулах аж.

Тоглолтоор Баян-Өлгий аймгийн театрын уран бүтээлчид Монголын урлагийн бүтээлүүдийг, Баянхонгор аймгийн театрын хамт олон казахын ард түмний хөгжмийн бүтээлүүдийг тоглоно.

Мөн хоёр театрын хөгжмийн чуулга, бүжигчид, дуучид, жүжигчид хамтран бэлтгэсэн уран бүтээлүүдээ танилцуулна.  

Холбоотой мэдээ