ӨНӨӨДӨР: Цахим хөгжлийг дэмжих багц хуулийн хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-05-10 06:18:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 10-нд болох үйл явдлын тойм:

9.30 цагт  Гэрлэх ёслолын ордонд Олон Улсын Гэр бүлийн өдрийг угтаж 60 залуу хосын хуримыг хийх “Дурсамж” ёслолын нээлт болно. Утас: 99036263

10.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Нэг энхийг сахиулагч-Нэг мод" өдөрлөг болно.

10.00 цагт ХСҮТ-д "Хавдрын үеийн сувилахуйн тусламж үйлчилгээ" үндэсний сургалт эхэлнэ. Утас: 99917001, 99015501, 99063902

11.00 цагт "Norphei art gallery"-д “Бид ирээдүйн төлөө хамтдаа-Монголын ард түмний нүдэнд Бээжингийн өвлийн олимп” гэрэл зураг болон уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

12.00 цагт "AB center"-т Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ урлагт зүтгэсний хагас зуун жил, багшилсны 30 жилийн ойг тохиолдуулан, шавь нарынх нь санаачилгаар энэ сарын  21, 22-нд Хүндэтгэлийн тоглолт зохион байгуулах талаараа мэдээлнэ. Утас: 88569093

13.00 цагт Монголын хүүхдийн ордонд Монголын математикийн 58 дугаар олимпиадын шагнал гардуулах ёслол болно. Утас: 99040597


Төрийн ордонд

9.30 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхим Инновац, цахим бодлогын байнгын хорооноос Цахим хөгжлийг дэмжих багц хуулийн хэрэгжилтийн талаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлогын байнгын  хороо хуралдана.

12.00 цагт “Их засаг” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ