Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороог Б.Болд ахална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-08-03 00:43:07

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан болж аймгийн Сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.

Сонгуулийн хорооны даргаар  Худалдан авах ажиллагааны дарга Б.Болдыг, нарийн бичгийн даргаар Нийгмийн даатгалын хэлтсийн дарга П.Лхагважавыг томилжээ. Мөн  6 төрийн албан хаагчийг гишүүнээр томилж сонгуулийн тухай хууль, тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллахыг Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарт даалгажээ.

Б.Гантуяа  

Холбоотой мэдээ