Түргэн тусламжийн 3 автомашин хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-08-02 17:21:50

Хөвсгөл аймаг Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Барут хоттой 5 дахь жилдээ хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд хамгийн сүүлийн үеийн иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн 3 автомашиныг Мөрөн сум болон Нэгдсэн эмнэлэгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. Тус автомашинуудыг Барут хотын дарга Петр Илк Алтанбулагийн хилээр 10 мянга гаруй км замыг туулан Мөрөн суманд авчирчээ. Мөн хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн жилүүдэд сургуулиудад ус цэвэршүүлэх төхөөрөмж, Дэлгэрмөрөн өрхийн эмнэлэгт анхан шатны тусламж үйлчилгээний багаж тоног төхөөрөмж, иж бүрэн тоноглосон галын автомашин зэргийг нийлүүлжээ. Энэ онд байгаль орчны чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.  

Б.Гантуяа

Холбоотой мэдээ