Баруун, Зүүн бүсийн хөлбөмбөгийн 14,16 насны хөвгүүдийн цомын тэмцээн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-05-02 09:08:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХБХ-ны Баруун, Зүүн бүсийн 14 болон 16 хүртэлх насны хөвгүүдийн цомын тэмцээн 4 дугээр сарын 23-27-нд явагдаж шилдгүүдээ тодруулав.


Баруун бүсийн тэмцээн Увс аймгийн Улаангом хотод, Зүүн бүсийн тэмцээн Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод тус тус амжилттай явагдаж өндөрлөхөд Баруун бүсийн 14 насанд тэргүүн байрт Орхон аймгийн баг шалгарлаа. Харин 2 дугаар байрт Баян-Өлгий аймаг, 3 дугаар байрт Ховд аймгийн багууд шалгарсан юм.


Тус бүсийн 16 насанд тэргүүн байрт Увс аймаг, 2 дугаар байрт Ховд аймаг, 3 дугаар байрт Орхон аймгийн багууд тодорлоо. Харин 14 насны “Шилдэг хаалгач”-аар Орхон аймгийн И.Ерөөлт, “Шилдэг хамгааалагч”-аар Ховд аймаг О.Билгүүнтөгс, “Шилдэг хагас хамгаалагч”-аар Баян-Өлгий аймаг С.Арман, “Шилдэг довтлогч”-оор Орхон аймаг С.Сүх-Эрдэнэ нар шалгарлаа. Мөн 16 насны “Шилдэг хаалгач”-аар Увс аймаг Д.Чинзориг, “Шилдэг хамгаалагч”-аар Увс аймаг М.Тэмүүлэн, “Шилдэг хагас хамгаалагч”-аар Орхон аймаг М.Эрдэнэхөлөг, “Шилдэг довтлогч”-оор Увс аймаг Н.Өлзийсүрэн нар шалгарлаа.


Зүүн бүсийн тэмцээний 14 насанд: 1 дүгээр байр Сүхбаатар аймаг, 2 дугаар байр Говьсүмбэр аймаг, 3 дугаар байрыг Хэнтий аймгийн баг тус тус эзэлжээ. Энэ насны “Шилдэг хаалгач” Сүхбаатар аймаг А.Тэнгис, “Шилдэг хамгаалагч” Сүхбаатар аймаг Э.Амгаланбаатар, ”Шилдэг хагас хамгаалагч” Б.Олзбаяр, “Шилдэг довтлогч”-оор М.Мөнх-Эрдэнэ нар тодорлоо.


Харин 16 насанд тэргүүн байрт Дорнод аймаг, 2 дугаар байрт Сүхбаатар аймаг, 3 дугаар байрт Дорноговь аймгийн багууд шалгарлаа. Энэ тэмцээний “Шилдэг хаалгач”  /Сүхбаатар аймаг/ Э.Дөлгөөн, “Шилдэг хамгаалагч” Г.Ганбилэг /Дорнод аймаг/, “Шилдэг хагас хамгаалагч” Б.Дэлгэрбуян /Сүхбаатар аймаг/, “Шилдэг довтлогч” О.Алтантулга /Дорнод аймаг/ нар тус тус тодорлоо.


Энэхүү тэмцээнийг  амжилттай зохион байгуулсан Увс аймгийн хөлбөмбөгийн Холбоо, Увс аймгийн Засаг даргын Тамгын Газар болон шат шатны аймгийн удирдлагууд, мөн Зүүн бүсийн тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажиллаж гүн туслалцаа үзүүлсэн Сүхбаатар аймгийн Тамгийн Газар, Баруун-Урт хотын захиргаа, Сүхбаатар аймгийн ЦЕГ, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг, Зэвсэгт хүчний 338 дугаар анги, Сүхбаатар аймгийн БТСГ, Сүхбаатар аймгийн ХБХ болон Баруун-Урт хотын Хас банкны хамт олонд Монголын хөл бөмбөгийн холбооноос талархал илэрхийлэв.







Холбоотой мэдээ