Завхан аймгийг та хэр мэдэх вэ?

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-04-29 15:10:50

Завхан/МОНЦАМЭ/. 1923 онд байгуулсан таван аймгийн нэг, Завханыг та хэр мэдэх вэ?

Монгол Улсын баруун хойд хэсэгт дорнод уртрагийн 930 16'-аас 990 12', хойд өргөргийн 460 33'-аас 500 23' хооронд оршдог. Хойноос урд хүртэл 610 км, баруунаас зүүн хүртэл 520 км зайтай, уудам дэлгэр 82.5 мянган км² нутаг дэвсгэртэй. Завхан аймаг эх орныхоо баруун хойд хэсэгт буюу Хангайн нурууны өндөрлөгийн баруун хэсэг, Их нууруудын хотгорын зүүн, Монгол Алтайн нурууны салбар уулсын хойд хэсэгт оршдог. Аймгийн нутаг дэвсгэр Монгол орны дундаж өндрөөс 500 метр орчим илүү өндөрлөг газар байрладаг. 

Тус аймгийн нутаг зүүнээс баруун тийш намсаж тогтжээ. Хангайн нурууны ноён оргил 4031 метр өндөр Отгонтэнгэр уул, хамгийн нам цэг нь Дөргөн нуурын хөвөөнд хилийн цэг 1132 метр далайн түвшнээс дээш 2000 метрт оршдог. Төв Азийн уулархаг сэрүүн бүсэд хамарч, хур, чийг багатай хангай, хээр, говь хосолсон нутаг юм. Аймгийн нутагт Их нууруудын чиглэлийн Монгол элс, дунд хэсгээр Бор хярын элс, өргөргийн дагуу баруунаас нийт нутгийн 50 орчим хувьд түрж орсон байх ба хойд хилийн дагуух Тэсийн голд тарамцаг элстэй байдаг. Аймгийн төв Улиастай нь Улаанбаатараас 1023 км алс оршдог. Монгол Улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа ОХУ-ын Тува улс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймагтай хиллэдэг. Хэрвээ та тус аймаг руу аялах гэж байгаа бол сум хоорондын зай болон Улаанбаатар хотоос хэчнээн километрт оршдогийг нь мэдээд аваарай.

 

Завхан аймгийн сумд

Улаанбаатар хотоос

Улиастай хотоос

1

Алдархаан

1032км

32км

2

Асгат

1027км

215км

3

Баянтэс

1100км

308км

4

Баянхайрхан

1000км

239км

5

Дөрвөлжин 

1155км

143км

6

Завханмандал

1168км

168км

7

Идэр

928км

78км

8

Их-Уул сум

773км

224км

9

Нөмрөг сум

915км

152км

10

Отгон сум

905км

130км

11

Сантмаргац сум

1048км

250-360км

12

Сонгино сум

993км

259км

13

Тосонцэнгэл сум

813км

181км

14

Түдэвтэй сум

960км

196км

15

Тэлмэн сум

880км

122км

16

Тэс сум

1174км

301км

17

Улиастай сум

1023км

км

18

Ургамал сум

1234км

236км

19

Цагаанхайрхан сум

1100км

45км

20

Цагаанчулуут сум

1027км

118км

21

Цэцэн-Уул сум

1007км

252км

22

Шилүүстэй сум

960км

135км

23

Эрдэнэхайрхан сум

1103км

115км

24

Яруу сум

1055км

56км

Холбоотой мэдээ