Канад Украин дахь ЭСЯ-аа нээхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-04-29 13:47:09

ОТТАВА. /CTV/. Канадын Засгийн газар Украин дахь Элчин сайдын яамаа нээхээр төлөвлөж байгаа талаар Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жоли мэдээлснийг тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилжээ.


Пүрэв гарагт “CTV” телевизийн мэдээлснээр, М.Жоли ЭСЯ-ыг ойрын өдрүүдэд юм уу ойрын долоо хоногт нээхээр төлөвлөж байгааг хэлсэн байна.


Канад Киев хот дахь ЭСЯ-аа хоёрдугаар сарын 12-нд хааж, дипломат ажилтнуудаа баруун нутгийн Львов хот руу, хожим нь бүх ажилтнаа Польш руу шилжүүлсэн юм.


Өнгөрсөн баасан гарагт Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Украин дахь ЭСЯ-ныхаа үйл ажиллагааг энэ долоо хоногоос сэргээнэ гэж мэдэгдсэн бөгөөд АНУ, Франц, Итали ч мөн ийм мэдэгдлийг хийгээд байна. 

Холбоотой мэдээ