Заяын хүрээний цогцолбор, Хойд, Урд Тамирын хөндийн дурсгалт газрууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-04-29 14:55:01

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн түүх, соёлын есөн гайхамшгийг цувралаар танилцуулж байна. Энэ удаад түүх, соёлын нэгэн гайхамшиг Заяын хүрээний цогцолбор, Хойд, Урд Тамирын хөндийн дурсгалт газруудыг танилцуулж байна.

/Цуврал-2/ 

Үзэсгэлэнт Булган уулын өвөрт 1586 онд Заяын хүрээний суурь тавигдаж, 1642-1930 оныг хүртэл Зая гэгээний зургаан дүр тэтгэн хөгжүүлснээр халх даяар алдаршсан бурхан шашны томоохон төв болжээ. Заяын хүрээний сүм дуганыг Монголын алдартай урчууд барьсан гэдэг. Заяын хүрээ нь хөгжлийн оргил үедээ 23 дацан, 41 жастай, 2500 гаруй лам хуврагтай байжээ.

Их хэлмэгдүүлэлтийн үед хүрээг эвдэн сүйтгэсэн бөгөөд бүтэн үлдсэн дөрвөн сүм дуганы барилгыг 1967 оноос аймгийн "Угсаатны музей" болгосон юм. Эдгээр барилгуудыг 1994 онд улсын хамгаалалтад авчээ.

Аймгийн музей сан хөмрөгтөө 3500 гаруй үзмэртэй. Музейн хашаанд байрлуулсан "Бугатын дурсгал" хэмээх чонын дүрст гэрэлт хөшөө нь дэлхийд ховор үзмэрийн нэг юм.


Мөн Цэцэрлэг хотоос зүүн урагш 7 км зайд Урд Тамирын голын хөвөөнд байдаг Майдар бурхныг 5-р Зая гэгээн бүтээлгэсэн гэдэг.


Үүнээс хойш Тамирын гол үерлэхдээ эргээ хальсан ч энэхүү Майдар бурхны дүрд хүрэхгүй татардаг, хүн малын элдэв өвчин гардаггүй гэж уламжлан хэлэлцдэг болсон байна. 

Холбоотой мэдээ