"Токио-2020"-ийг зохион байгуулах хорооныхон Риогийн туршлагаас судалж байна

Дэлхийд | Спорт
dorjkhand@montsame.mn
2016-08-02 09:24:25

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /NHK/. 2020 оны Токиогийн зуны Олимп болон Паралимпыг зохион байгуулах хорооны гишүүд Бразилд очиж, Риогийн Олимпыг зохион байгуулагчдын туршлагаас судалж байна.

Японы 170 гаруй гишүүнтэй төлөөлөгчдийн баг Риогийн Олимпын цэнгэлдэх хүрээлэнгүүдээр орж, “Рио-2016”-г зохион байгуулах хороо болон Олон улсын Олимпын хорооноос мэдээлэл авах аж.

Мөн тэд терроризмтой тэмцэх арга хэмжээ, сэргээшийн шинжилгээ болон Олимпын дэд бүтцийг судална.

Албаны хүмүүс Рио-де-Жанейро хотод хэвлэлийн бага хурал хийн “Токио-2020”-ийг сурталчлах ажээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ