"Севол"-ыг 9 дүгээр сарын эцэс гэхэд татаж гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-01 13:11:44

СӨҮЛ. /Yonhap/. Хоёр жил гаруйн өмнө живсэн гатлага онгоцыг татаж гаргах ажил ирэх есдүгээр сарын эцэс гэхэд дуусна гэж Өмнөд Солонгосын засгийн газрын албаны хүмүүс мэдэгдлээ.

“Севол” гатлага онгоц 2014 оны 8 дугаар сард тус улсын өмнөд эрэгт хөмрөн живсний улмаас 295 хүн амь эрсэдсэн юм. Амиа алдсан хүмүүсийн олонх нь сургуулийнхаа аяллаар явж байсан ахлах сургуулийн сурагчид байсан билээ. Есөн хүний цогцос өнөө хэр нь олдоогүй байгаа юм. Өмнөд Солонгосын Далай, загас агнуурын яам уг гатлага онгоцыг татаж гаргах ажлыг удирдан явуулж байна.

Хүчтэй давалгаа болон их бие зэвсэрсэн нь онгоцыг татаж гаргах ажлыг удаашруулж байгаа гэнэ.

Хэрвээ энэ маягаар удаашралтай байвал есдүгээр сарын эцсээс нааш онгоцыг татаж гаргаж чадахгүй гэж албаны хүмүүс хэлэв.

“Севол”-ыг татаж гаргах ажлыг өнгөрсөн сар гэхэд дуусгахаар анх төлөвлөж байсан билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ