Нийтийн хоолны салбарын орлого 65 хувиар өсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ны мэдээллээр нийтийн
хоолны салбарын орлого энэ оны эхний 2 сард 119 тэрбум төгрөг болжээ. Үүнийг өмнөх
оны мөн үетэй харьцуулбал, 46.9 тэрбум төгрөг буюу 65 хувиар өсжээ. Үүнд
рестораны орлого өмнөх оны мөн үеэс 36.9 (2 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь
голлон нөлөөлсөн байна. Нийтийн хоолны салбарын орлого:
- энэ оны 1 дүгээр сард 61.1
тэрбум төгрөг болж, өмнөх сараас 31.8 (34.3 хувь) тэрбум төгрөг,
- 2 дугаар сард 58 тэрбум
төгрөг болж, өмнөх сараас 3.1 (5.1 хувиар) тэрбум төгрөгөөр тус тус буурсан
байна.
Рестораны орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 11.7 нэгж хувь, баарных 2.1 нэгж хувь, кафеных 0.5 нэгж хувиар тус тус өсөж, харин захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлогын эзлэх хувь 12.8 нэгж хувь, гуанзных 1.5 нэгж хувиар тус тус буурсан байна.