Ажиглалтын радиолокатор 500 км-ийн радиуст онгоц илрүүлэх чадалтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 14:43:27

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт Иргэний нисэхийн Ерөнхий газраас  ажиглалтын радиолокаторын байгууламжийг барьж ашиглалтад орууллаа.

Эргэн тойрон 500 орчим км-ийн радиуст агаарт нисэж буй онгоцыг илрүүлэх үүрэгтэй энэ байгууламж шилэн кабел, сансрын холбоог ашиглаж төв рүүгээ мэдээлэл дамжуулдаг байна. Мөн  Ази, Ёвроп тивийг холбосон агаарын замын хамгийн чухал аюулгүй хэсэг Сайхандулаан сумын нутаг дээгүүр өнгөрдөг учир өдөрт дунджаар олон улсын 200 орчим  нисэх онгоц нислэг үйлддэг аж. Дашрамд дурдахад олон улсын нислэгийн авиа компаниуд энэхүү аюулгүй агаарын замыг ашигласнаар манай улсад өндөр төлбөр төлдөг юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд