Казахстан улс авто замын боомтын зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа цуцлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улс (БНКУ) хилийн авто замын боомтын зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа энэ сарын 11-нээс цуцалсан байна.
Ингэснээр гадаадын иргэд тус улс руу хилийн авто замын боомтоор нэвтрэх боломжтой болж байгааг Гадаад харилцааны яамны Консулын газраас өнөөдөр мэдээлэв. Мөн 5 насны хүүхдээс бусад гадаадын иргэд коронавируст халдварын PCR шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагатай гэдгийг анхааруулсан юм.