Обама "Номхон далай дамнасан түншлэл" хэлэлцээрийг батлахыг хүсч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-07-30 12:32:23

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама "Номхон далай дамнасан түншлэл" чөлөөт худалдааны хэлэлцээрийг Конгресс энэ ондоо багтаан батална гэдэгт найдаж байна гэж Цагаан ордны Хэвлэлийн албаны төлөөлөгч Эрик Шултз мэдэгдэв.

Чөлөөт худалдааны энэ хэлэлцээр нь АНУ-ын бизнес эрхлэгчид, хөдөлмөр эрхлэгчдэд ашигтай хэлэлцээр байх болно гэж Обама үзэж байгааг тэрбээр дурджээ.

Мөн тэрбээр, Конгресс хэлэлцээрийг энэ ондоо багтаан батална гэдэгт Ерөнхийлөгч Барак Обама найдаж байна гэж мэдэгдэв.

Харин АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон, Дональд Трамп нар энэ хэлэлцээрийг эсэргүүцэж байгаа юм.

Баразк Обама ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ хэлэлцээрийг батлахыг Конгрессоос хүсэх төлөвтэй байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ