Жагсаалд оролцогчидтой зөвлөлдөх уулзалтыг хийхээр товлолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-04-08 17:34:13

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Эх орондоо сайхан амьдарцгаая" уриатай "Ажлаа хий", "Хэмнэлтийг өөрсдөөсөө эхэл", “Үнийн өсөлтийг зогсоо” тайван жагсаал өнөөдөр /2022.04.08/ Баянхонгор аймгийн Баганат талбайд болж байна. 

Залуус мөн үеэр төрийн албаны хүнд суртлыг арилгах, иргэдэд тэгш боломж олгох, орон нутгаа хөгжүүлэх залуусын үзэл санааг дэмжихийг шаардан, эх орондоо сайхан амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан жагсаалд оролцогч залуустай уулзан тэдний санал хүсэлтийг сонсч, энэ сарын 10-ны 14:00 цагт төрийн байгууллагын удирдлагуудыг оролцуулан залуустай зөвлөлдөх уулзалт хийхээр тогтлоо.

Тайван замаар, хуулийн хүрээнд үгээ хэлэн, үзэл бодлоо илэрхийлсэн хэнийг ч хорьж цагдахгүй байх чиглэлийг аймгийн Цагдаагийн газарт өгсөн байна.

Холбоотой мэдээ