“Экспо-2025” үзэсгэлэнд оролцох хүсэлтэй байгаагаа 100 улс орон илэрхийлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /NHK/.
Японы баруун нутгийн Осака хотноо
2025 онд болох Дэлхийн экспод одоогийн байдлаар 100 улс орон, бүс нутаг оролцох
хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байна.
“Экспо-2025”
үзэсгэлэн хариуцсан сайд Вакамия Кенжигийн баасан гарагт сэтгүүлчдэд мэдээлснээр,
хамгийн сүүлийн мэдээллээр Кот-д'Ивуар тэргүүтэй 13 улс орон, бүс нутаг
оролцоно гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн долоон олон улсын байгууллага баасан гараг
гэхэд төлөвлөгөөгөө танилцуулах төлөвтэй байгаа ажээ.
Японы Засгийн
газар энэхүү үйл ажиллагаанд 150 улс орон, бүс нутаг, 25 олон улсын байгууллага
оролцоно гэж найдаж байна. В.Кенжигийн хэлснээр, дээр дурдсанаас бусад олон
орон үзэсгэлэнд оролцохоор төлөвлөж буй бололтой байгаа ч албан ёсоор хараахан
мэдэгдээгүй байна.
Одоогийн байдлаар
үзэсгэлэнд оролцохоо илэрхийлээд байгаа улс орон, бүс нутгуудын тоо Засгийн
газраас дэвшүүлээд буй зорилтын 75 хувьд хүрээд байгааг “Экспо-2025”
үзэсгэлэн хариуцсан сайд онцлоод, Засгийн газар үзэсгэлэнд илүү өргөн хүрээг хамруулахын
тулд кампанит ажлаа эрчимжүүлнэ хэмээн хэлжээ.