Шигшээ багийн шинэ дасгалжуулагчдыг тодруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-04-05 12:43:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны Удирдах зөвлөл, Шигшээ багийн дасгалжуулагч нарыг сонгох комиссын хурал даваа гарагт болж, үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг тодруулжээ.


БТСУХ-ноос зохион байгуулсан чөлөөт бөхийн дасгалжуулагчийн онолын шалгалтаас гадна дасгалжуулагчдын ур чадвар, туршлага, амжилт, манлайлал, багаар ажиллах чадвар зэрэг үзүүлэлтийг харгалзан шалгаруулсан бөгөөд шигшээ багийн дасгалжуулагчаар 6 хүнийг сонгожээ.


Тодруулбал, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр, гавьяат тамирчин Г.Мандахнаран, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, гавьяат тамирчин С.Ням-Очир нар багтжээ.  


Дасгалжуулагчдыг сонгох комиссоос Г.Мандахнаран, Н.Ням-Очир нарыг дэлхийн жишгийн дагуу мэргэжлийн буюу дээд түвшинд барилдаж, зодог тайлсныхаа дараа халуун мэдрэмж  нь хөрөөгүй энэ үед шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах нь зөв гэж үзжээ. Удахгүй дасгалжуулагчдын нэрсийг албан ёсоор баталгаажуулах юм байна. 

Холбоотой мэдээ