ӨНӨӨДӨР: Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-04-05 06:23:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 5-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Дэлхийн банкнаас хагас жил тутам гаргадаг Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг цахимаар танилцуулна. Утас: 99778587

10.00 цагт "Шангри-Ла" зочид буудалд Америкийн худалдааны танхимаас “Хувийн хэвшилд тулгуурласан өсөлт Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл” сэдэвт уулзалт зохион байгуулна. 

11.00 цагт ЦССҮТ-д “Цусаа бэлэглэх өдөр”-ийг тэмдэглэнэ.

11.00 цагт Монголын үндэсний музейд Монгол Улс, БНАСАУ дипломат харилцаа тогтоосны 74 жилийн ойд зориулсан “БНАСАУ-ын аугаа удирдагч Ким Ир Сений мэндэлсний 110 жил” үзэсгэлэнгийн нээлт болно.

11.30 цагт МҮЭХ-нд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, иргэдийн цалин хөлсний худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99027019

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  Монголын худалдаачдын холбоо ТББ-аас энэ сарын 18-нд Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулах талаар мэдээлнэ.

13.00 цагт “Аз хур” номын их дэлгүүрт яруу найрагч Даржаагийн Самандын “Захиас” номын нээлт болно. Утас: 80103017 


Төрийн ордонд

10.00 цагт "Их Монгол" танхимд Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг цахимжуулах хүрээнд шинээр нэвтрүүлж буй  “D-PARLIAMENT” аппликэйшнийг олон нийтэд танилцуулна.

11.00 цагт Ёслол, хүндэтгэлийн А танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргасан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлнэ.

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

11.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлнэ.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ