Суугаа ажилтай хүмүүс өдөрт бүтэн цагийн идэвхтэй дасгал хийх хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-07-29 11:55:31

ВАШИНГТОН. /VOA/. Оффист ажилладаг хүмүүс өдөрт нэг цагийн турш “идэвхтэй дасгал” хийхэд цаг бусаар нас барах эрсдэлийг арилгаж чадахыг шинэ судалгаа харууллаа.

“Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд “суугаа амьдралын хэв маягаас улбаатай зүрхний өвчин, чихрийн шижин болон хорт хавдрууд нь дэлхийн эдийн засагт жилд 67.5 тэрбум долларын дарамт учруулдаг” гэжээ.

Хөдөлгөөний дутагдлын улмаас жил бүр 5.3 сая орчим хүн хорвоог орхидог байна. Өөрөөр хэлбэл, тамхитай холбоотойгоор нас барж байгаа хүмүүсээс илүү олон хүн хөдөлгөөний дутагдлын улмаас хорвоог орхидог байгаа юм.

Долоо хоногт 150 минутын хугацаагаар аэробикийн дасгал хийхээс гадна долоо хоногт хоёр цагийн хугацаанд булчин чангалах дасгал хийж байхыг насанд хүрсэн хүмүүст Америкийн Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв зөвлөж байна.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ