Япон улсаас 3 дэлхийн аварга Улаанбаатарт ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-04-04 09:20:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сард нийслэл хотноо болох бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Япон улсаас чөлөөт бөхийн төрөлд дэлхийн аварга 18-20 настай 3 эмэгтэй тамирчин Акари Фүжинами, Ремина Йошимото, Цүгүми Сакүраи нар хүчээ сорихоор болов.


Мөн Риогийн олимпын наадмын мөнгөн медальт Рей Хигүчи, ДАШТ-ий мөнгөн медальт Мика Морикава, хүрэл медальт Нонока Озаки тэргүүтэй шилдгүүдээс гадна шинээр гарч ирж байгаа залуус зонхилсон баг ирэхээр болжээ.


Японы эрэгтэйчүүдийн шигшээ багт: 57 кг Рикүто Араи, 61 кг Рей Хигүчи /“Рио-2016” олимпын мөнгө, 23 хүртэлх насны 2018 оны дэлхийн аварга/, 65 кг /Каики Ямагүчи - Залуучуудын 2019 оны дэлхийн аварга/, 70 кгТаиши Нарикүни /Өсвөр үеийн 2014 оны Азийн АШТ-ий мөнгө/, 74 кг Дайчи Такатани /“Жакарта-2018” Азийн наадмын мөнгө, Азийн 2018 он АШТ-ий мөнгө, 2020 оны хүрэл/, 79 кг Юдаи Такахаши, 86 кг Шота Шираи /Өсвөр үеийн 2012 оны ДАШТ-ий хүрэл/, 92 кг Такүма Оцү /Азийн 2021 оны АШТ-ий мөнгө/, 97 кг Такаши Ишигүро /Азийн 2021 оны АШТ-ий хүрэл/, 125 кг Тайки Ямамото /Азийн 2017 оны АШТ-ий хүрэл/ нар багтжээ.


Эмэгтэйчүүдийн 50 кг Ремина Йошимото /2021 оны дэлхийн аварга, өсвөр үеийн 2017 оны дэлхийн аварга, залуучуудын 2019 оны Азийн аварга, өсвөр үеийн 2016 оны Азийн аварга/, 53 кг Акари Фүжинами /Дэлхийн 2021 оны аварга, өсвөр үеийн 2018 оны дэлхийн аварга, 55 кг Үми Имаи /Залуучуудын 2018 оны дэлхийн аварга, залуучуудын Азийн хошой аварга /2018, 2019 он/, 57 кг Цүгүми Сакүраи /Дэлхийн 2021 оны аварга, өсвөр үеийн дэлхийн 2016 оны аварга/


59 кг-ын жинд Сара Натами /Азийн 2018 оны АШТ-ий мөнгө/, 62 кг Нонока Озаки /2021 оны ДАШТ-ий хүрэл, өсвөр үеийн дэлхийн хошой аварга /2018, 2019 он/, “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпын аварга/


65 кг-ын жинд Мива Морикава /2021 оны ДАШТ-ий мөнгө, залуучуудын 2019 оны ДАШТ-ий алт/, хүрэл /2018 он/, 23 хүртэлх насны 2018 оны ДАШТ-ий мөнгө, 68 кг Нарүха Мацүюки Азийн 2020 оны АШТ-ий мөнгө, 23 хүртэлх насны 2017 оны ДАШТ-ий мөнгө, залуучуудын 2019 оны дэлхийн аварга, 72 кг Сүмирэ Ниикүра, 76 кг Юка Кагами /Залуучуудын 2019 оны дэлхийн аварга, өсвөр үеийн дэлхийн хошой аварга /2017, 2018 он/ нар барилдах юм.

Холбоотой мэдээ