"e-Mongolia"-гаар иргэд 30 гаруй үйлчилгээ авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Төв шууданд иргэдэд “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгуулж төрийн цахим үйлчилгээний талаар мэдээлэл, заавар зөвлөгөө өгөв.
Өдөрлөгөөр
иргэд улсын бүртгэл, хөдөлмөр, нийгмийн халамж, хуулийн
этгээдтэй холбоотой бүх үйлчилгээг авах боломжтой болоод буй "e-Mongolia"
системийн үйлчилгээг танилцууллаа. Тодруулбал, энд:
- 16 нас хүрсэн иргэний үнэмлэх анх удаа авах гэж буй залуучууд,
- 25 болон 45 насанд хүрсэн
иргэний үнэмлэхээ сунгуулах,
- Өөрийн болон хүүхдийн гадаад паспорт захиалах,
- Хуулийн этгээдийн нэр авах,
- Хуулийн этгээдийн түр данс нээх,
- Тоон гарын үсэг авах зэрэг үйлчилгээ багтаж байв.
Гаалийн бүрдүүлэлт зэрэг төрийн байгууллагын үйлчилгээг танилцууллаа.
“Нээлттэй хаалга”-ны өдөрлөгт ирсэн иргэд нийгмийн халамжийн 31 үйлчилгээг хүлээн авах боломжтой байв.