Хил дамнасан авто аяллыг эхлүүлэх төсөл танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-03-17 15:39:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын бизнес эрхлэгчдийн төлөөлөл манай улсад айлчилж байна. Төлөөлөгчид хил дамнасан болон хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, ОХУ-Монгол Улс-БНХАУ дамнасан авто машинтай аяллыг эхлүүлэх, шингэн нүүрс төрөгчийн материал үйлдвэрлэлийн төслийг танилцуулав.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Манжуур хотын “Шүншин нүүрс химийн аж үйлдвэр технологиХХК-ийн Монгол дахь төлөөлөгч Жи Гуо Бао иржээ.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот нь гурван улсын хилийн бүс нутагт байршилтай боомт хотоос гадна Улаанбаатар-Манжуурын чиглэлд “Хүннү-Эйр” ХХК шууд нислэг үйлддэг, аялал жуулчлалын зорилгоор манай иргэд олноор зорчдог бөгөөд цаашид ч зорчигчдын тоо улам нэмэгдэх хандлагатай байгааг мөн танилцуулав. 

Холбоотой мэдээ