Шинэ-Идэр сумын ахмадууд шинэ өргөөтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-03-10 16:18:49

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ахмадын өргөөний шинэ байр ашиглалтад орж нээлтээ хийлээ.


Шинэ-Идэр сум 300 орчим ахмад настантай бөгөөд шинэ өргөөтэй болсноор шатар, даам тоглож, дасгал хөдөлгөөн хийж, бие бялдраа чийрэгжүүлэн байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байгаа юм.

2017 оноос хойш тус аймгийн 20 суманд 23 ахмадын өргөөг бариад байна. Энэ онд үлдсэн Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Баянзүрх зэрэг суманд ахмадын өргөө барихаар төлөвлөж улсын төсөвт тусгаж өгсөн. Зарим сум шав тавьж барилгын ажлаа эхлүүлж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Ахмадын хорооны дарга Г.Төмөрбаатар хэлж байлаа.



Холбоотой мэдээ