Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-03-10 14:47:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд манай улсад 33 105 жуулчин ирсний 27 487 нь Улаанбаатар хотыг дайран өнгөрсөн гэсэн статистик мэдээллийг НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны газрын дарга Д.Батсүх танилцууллаа.


Тус хорооноос нийслэлийн Аялал жуулчлалын газрын өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлан, энэ онд хийх ажлын төлөвлөгөө, салбарын нөхцөл байдлын тухай мэдээллийг өнөөдөр танилцуулж, санал солилцсон юм.


Манай улсыг зорин ирж буй жуулчдын тоо 2016 оноос жилд 10 орчим хувиар нэмэгдэж байсан бол цар тахлаас үүдэн сүүлийн 2 жилд 94 хувиар багасжээ. Ингэснээр 2021 онд аялал жуулчлалын салбар 583 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна. 


Аялал жуулчлалын газраас дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд “Улаанбаатар брэнд” буюу 4 төрлийн 200 гаруй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, түүх соёлын байгууллагад тулгуурласан жуулчлалыг хөгжүүлэх, олон улсын жишиг цогцолбор, жуулчны гудамж байгуулахаар төлөвлөжээ.


Хүний хөгжлийн хорооны гишүүд энэ үеэр дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, харьяа байгууллагын хамтын ажиллагааны уялдааг сайжруулах, хотын аялал жуулчлал, Тэрэлж орчмын бүс нутгийг хөгжүүлэх, дунд сургуулийн хүүхдэд хотын түүх соёлын газраа таниулах, виртуал аялал хөгжүүлэх санал гаргаж байв

Холбоотой мэдээ