Улаанбаатарт 7-9 хэм дулаан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2022-03-09 07:08:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 7-9 хэм дулаан байна.


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 

2022 оны 03 сарын 09-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, цас багатай газар болон говь талын нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

 

Багануур орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 8-10 хэм дулаан байна.

 

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 7-9 хэм дулаан байна.

 

2022 оны 03 дугаар сарын 10-14 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 10-нд Монгол-Алтай, Хэнтийн уулсаар ялимгүй цас, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 12-13-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд говь, тал, хээрийн нутгаар, 11-13-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 11-нээс нутгийн хойд хэсгээр хүйтэрч, Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ