“Цэцэгсийн дуулал” үзэсгэлэнд 55 бүтээл дэлгэжээ

ФОТО
gantuyaB@montsame.mn
2022-03-09 16:07:56

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Зураач урчуудын холбооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Цэцэгсийн дуулал-2" уран бүтээлийн үзэсгэлэнг өчигдрөөс эхлэн Хөгжимт драмын театрын Арт галерейд дэлгэлээ. Тус үзэсгэлэнд 31 уран бүтээлчийн цэцэгсийн тухай 60 орчим бүтээлийг дэлгэн үзүүлжээ.