Жудо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймагт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-03-05 22:15:25

Архангай  /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн залуучуудын УАШТ-ийг Архангай аймгийн уугуул спортын мастер Цэрэннадмидын Нэргүйбаатарын нэрэмжит болгон энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Цэцэрлэг хотноо зохион явуулж байна.

Тэмцээнд 22 багийн 199 тамирчин нийт 14 жинд өрсөлдөнө.

Тэмцээний нээлтэд Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Ардын багш, Хөдөлмөрийн баатар  Ч.Насантогтох нар баг тамирчдад баяр хүргэж үг хэллээ.


Хөдөлмөрийн баатар  Ч.Насантогтох:

-Тамирчдын хөлс, хөдөлмөрийг үнэлж чаддаг, урамшуулж чаддаг Архангайчууддаа баярлалаа. Энд ирсэн тамирчид 2024 оны Парисын олимпод оролцох тамирчдын бэлтгэлийг хангаж, 2028, 2032 онд Олимпийн наадамд оролцоно. Олимп, дэлхийн аваргын эзэд энэ тамирчид дотор олон байгаа нь дамжиггүй ээ. Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад дэмжиж, хамтран ажилласан Архангай аймгийн Засаг дарга, Самбо, Жүдо бөхийн УАШТ-ий мөнгөн медальт Мишкагийн Батжаргалдаа баярлалаа" гэв.

Архангай аймгийн ЗДТГ,  БТСГ,  Монголын Жүдо бөхийн холбоо энэхүү тэмцээнийг хамтран зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ