Ардчилсан намын ээлжит бус XIII их хурал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-03-05 12:50:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намын ээлжит бус XIII их хурал өнөөдөр МҮЭСТО-д танхим болон цахим хосолсон хэлбэрээр эхэллээ.


Ардчилсан намын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх уг хуралд 330 сум, 21 аймаг, есөн дүүргийн 1 392 төлөөлөгч оролцож байна. Мөн хурлын хүндэт төлөөлөгчөөр оролцож буй гишүүд болох Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Да.Ганболд, С.Баярцогт, Д.Сосорбарам нар улс орон, дэлхий дахинд тулгамдаад буй нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлнэ гэдгийг тус намаас мэдээлэв.

Холбоотой мэдээ